санаа алдсан шиг ээ...

Нас нэмж ухаан суужээ. Би ямар ч байсан амьдарч л байгаа юм байна. Би амьдарч байгаа болхоор алдаж байна алдаж байгаа болхоор сургамж авч сургамж авч байгаа болхоор ахиж алдахгүйг хичээж байна гэхдээ дараа нь бодоод байхад алдсандаа баярлах үе ч хүртэл гарч ирдэг л юм байна. Би яг юуг хүсэж мөрөөдөдгөө мэдэхгүй болхоор өөрийгөө дайчлахгүй байгаа юм болуу. би өөрийгөө хайрыг хүсдэг гэж бодож байлаа гэтэл намайг гэдэг сайхан залуу гараад ирхэд ганцаараа байхыг хүсэх юм. намайг үнхээр хүндэлдэг хөгжилтөй авяастай сайн хүн гарч ирээд байхад цааш нь түлхмээр санагдаад байна нөгөө үзэн яддаг ганцаардалдаа хэтэрхий дассан бололтой эмэгтэй хүн амархан дасдаг гэдэг энэ ганц бие эрх чөлөөт, хэнэггүй санаа амар амьдралдаа ямар их дасаав дээ хөөрхий хэхэ. өдөр бүр л шинэ зүйлийг ухаарч мэдэж алдаж инээж уйлж амьдарсаар нэг л мэдхэд өөрийгөө том болсон гэж боддог гэнэн цайлган арван хэдэн нас минь ард хоцорч дээ өөрийгөө хайрыг ойлгох болсон гэж боддог том хүн насанд хүрсэн шүү гэж хэрүүл хийх дуртай их зантай өөртөө итгэлтэй охин одоо үнхээр бүсгүй хүн болсон бололтой. Өөрчлөлт нь гэвэл зүгээр зүрх тэр үеийнх шигээ толгой манартал хүчтэй зохилохоо болиж, эрэгтэй хүнтэй харилцахдаа ичэж догдлохоо болиж, хүний өөдөөс хараад хэрэлдэж,танильцаж чададгүй даруухан байхаа болиж, санаа зовдог байсан юман дээрээ санаа зовхоо болиж зовдоггүй байсан юман дээрээ ичээд л өөр болжээ. одоо хэдэн жилийн дараа уншхад инээд хүрмээр л санагдах байх үгүй ч байж магадгүй ямар ч л байсан өөр болжээ.