Сайна уу? Хайрт минь...


Сайн байна уу? хайрт минь. Чи минь сайн л байгаа биз дээ. Чамайгаа ямар их санаж байнаа. Чамтайгаа уулзалгүй бүхэл бүтэн найман сар болжээ. Одоо гуравхан сар л хүлээчихвэл чи минь наддаа ирлээ. Чамтайгаа уулзах тэр мөч хоромыг тэсэн ядан хүлээж байна. Удахгүй уулзана гэхээс догдлож байна шүү. Чамайг удахгүй ирнээ гээд хүмүүст ярихаар намайг шоолоод байх юм. Чи одоо юу вэ арай хэтэрхий юмаа гээл хэхэ. Гэхдээ яадгийн хайртай нь үнэн юм чинь тиймээ. Бас нэг зүйл байнаа энэ жил би чинь ганцхан чамдаа л үнэн ч байж чадаагүй гэдгийг нь хэлэх нь зөв байх би нэг хүнд хайртай болох шахсан гэхдээ өөрийгөө маш их барьсан. Гэхдээ цагаа тулхаар хүн их хуурамч муухай юмаа. Харин өдийг хүртэл чамайг минь орлох хүн гарч ирээгүй л байна даа. Чамайгаа харахыг маш их хүсэж байна чи минь энэ жил арай эртхэн шиг наддаа ирэхыг бодоорой за юу.


ХАЯГ: Тэнгэрт буй өвлийн анхны цасанд...

No comments:

Post a Comment