Тэр бол өнгө. Тэр өнөөдөр цагаан өнгө байна тэр шинэ зүйл эхлэх болгондоо ийм байдаг. Харин өчигдөр улаан хүрэн өнгө байсан яагаад гэвэл тэр өдөржингөө түүний уур хүрч маш их бухимдаж байсан. Тэр хар өнгөтөй байхдаа өөрийгөө төгс төгөлдөрөөр мэдэрч өөртөө итгэлтэй ихэмсэг байдаг. Шаргал өнгөтөй бол тэр зүгээр дууслаа л гэсэн үг бүтэлгүй, арчаагүй, хэн ч биш болсон мэт л байна. Ногоон байхдаа тэр орчлон дээр цор ганцаараа байгаа мэт амар амгалан байж зөвхөн өөрийгөө л сонсоно. Түүний өнгөны мэдрэмж хязгааргүй боловч тэр өнгөнд үл баригдана...
No comments:
Post a Comment