Үнэт зүйл


Өнөөдөр өдөржингөө парк дээр тоголлоо эхлээд нэг тоглоом дээр суухад маш аймар байсан үхтлээ орилож, хашгирч айсан гоё болхоор нь ахиад суусан өөр тоглоом дээр сууж байгаад буцаж ирээд ,  ахиад суусан, уйдаад байхаар ахиад л суулаа ямар ч гоё мэдрэмж өгсөнгүй нэг л удаа суугаад ахиж тоглох хэрэггүй байж гэж хармассан. Ямар нэгэн зүйл ховор,олдоц багатай, цаг хугцаатай байхдаа л үнэтэй байдаг. Магадгүй бидний эцэг эх үүрд мөнх амьдардаг байсан бол бид одоогийнх шигээ хайрлахгүй л байсан байх, магадгүй бурхан бидэнд нэг удаа ч болов харагдсан бол хүмүүс түүнийг шүтэхгүй тэр үнэт байдлаа алдах байсан байх, магадгүй бидэнд цаг хугцаа гэж байхгүй байсан бол бидний амьдрал ямар ч утгагүй байх байсан. Алт яг л шороо шиг байдаг бол хэзээ ч тийм үнэ хүрэхгүй, хэрвээ дэлхий дээрх бүх хүн царайлаг бол царайлаг хүн тийм сайхан харагдахгүй. Тиймээс тэр ховор бүхэнд шуналгүй байгаа даа л сэтгэл хангалуун байж тэр хэдий жоохон ч гэсэн зүйлээс кайфыг мэдэрч байх нь чухал. Юмс ховор нандин хил хязгаартай байх тусмаа үнэ цэнэтэй.

No comments:

Post a Comment