Юм бүхэн санасны зоргоор амар байхгүй юмаа...Хэдий дотороо их сайхан зүйлийг мөрөөдөж бодож байгаа хэдий ч бодит байдал дээрээ тийм ч амар биш байнаа хэдий тийм байгаа ч нэгэнт шийдсэн бол ухарах замгүй буцах эрхгүй өөрийгөө дайчилаж байгаад хэзээ ч чадахгүй гэж бодож байсан зүйлээ өөрийн болгож хүссэндээ хүрсэн сайхан түүх надад бий шүү дээ. Урьд нь нэг ч удаа сунгалт ч хийж үзээгүй 16нас хүрсэн хамаг яс нь бэхжичхээд 2сар тасралтгүй хичлээллэж уйлж, инээж байж мэргэжилийн олон жил нугарсан хүнээс дутахгүй уян хатан нуграж чаддаг болж байсан энэ миний хувьд ганцаараа хичээлэлсэн гэхэд чамлахааргүй амжилт байсан. Одоо зорьсондоо хүрж чадахгүй байгаадаа их бухимдаж хэцүү байнаа өөртөө л дургуй хүрж байна энэ гэхдээ шантралт биш шүү. Миний амьдралд тийм үг байхгүй. Хэдий би хичээж байгаа ч төгс хүн биш хойно удахгүй тохиолдох олон олон зүйлүүд дунд шантралт гэдэг үг байгаа л байх даа... Хүн өөртөө итгэлтэй байж болно гэхдээ хэтэрхий бардам байх дараа нь муу үр дагвар дагуулдаг юм шиг надад санагддаг. Чи хэн нэгэн утгагүй зорилоггүй амьдралтай хүнтэй ойр байлаа гээд тийм болох албагүй харин ч тийм болохгүйн тулд хичээх хэрэгтэй. Нээрээ сүүлийн үед өөрийгөө сайн ойлгохоо болилоо энэ ... бүх зүйл удаан үргэлжлэхгүй.
анхны цас... тэнгэрээс зөөлөн зөөлөнөөр бүжих мэт бударна талст бүр нь төгс хэлбэртэй гялтагнан гялалзана бүх зүйлийг ариусгах мэт...
Ойлгохгүй...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment