Өглөө


Байгаль эх гэгч үгээр хэлж үзгээр бичэшгүй гайхамшиг, бахадмаар үзэсгэлэн, сүрдмээр агуу хүч, судлаад барамгүй их нууц. Яг одоо цаг өглөөны 5:00мин болж байна. Зуны өглөө 6-р сарын 3-н гайхамшигтай, нар мандаагүй ч үүрийн гэгээ хөшиг нэвтлэн тусч өдрийн хэдийгээс ч илүү цэнгэг агаар цонхоор сэнгэнэ. Гадаа нэг ширхэг хүн ч алга, эртэч шувууд аль хэдийнээ сэрсэн бололтой жиргэлдэнэ. Яг энэ мөчид ийм эрт өглөө сэрэх ямар сайхан байдгыг мэдэрлээ. Бас ийм сайхан өглөөг харах нүдтэй байгаадаа, ийм сайхан агаарыг үнэрлэх хамартай байгаадаа, энэ шувуудын жиргээг сонсох чихтэй байгаадаа, энэ бүгдийг мэдрэх эрүүл саруул, бүрэн бүтэн биетэй байгаадаа хажууд минь сэрэх гэр бүлтэй байгаадаа баярлаж аз жаргалтай байна. Харамсалтай нь энэ бүгдийг маш цөөхөн удаа хааяа л мэдэрдэг нь гунигтай юм даа... Хүмүүс хайгаад байгаа аз жаргал чинь хажууд чинь байгаа гэдэг нь энэ л бололтой.

No comments:

Post a Comment