Эзэндээ очихгүй захидал...



Сайн байна уу? Танд энэ захиа очих өдрийн мэндийг хүргье. Та энэ захиаг хэрвээ уншвал их л гайхах байх даа хэхэ. Гэхдээ уншихгүй ээ хэзээ ч. Би их сургуульд элсэн ороод хэдий найз нөхөдтөй болж, хөгжилдөж, хичээлээ хийж завгүй байсан ч цаанаа уйтгартай жирийн л өдрүүдыг жирийнээр өнгөрөөж байлаа. Харин 2дахь жилийнхээ 2-р улиралд анх таньтай таарсан юм. Тэр жилийн тэр учиралыг одоо бодход дэндүү гэхэд дэндүү гэмээр азтай байсан шүү. Ёстой л хувь тавилан гэж байдаг юм шиг. Хүнд анхны сэтгэгдэл их чухал байдаг гэдэг таныг анх хархад их дулаахан аятайхан, нэг л сайхан мэдрэмж төрж билээ. Таньтай харилцаж таны тухай ихийг мэдэх тусам та сонирхолыг минь маш ихээр татаж таныг их хүндэлж, үргэлж боддог болчихсон. Гэхдээ тэр үедээ хайр гэж төсөөлөөгүй байсан. Ганцаараа явж байсан ч нэг мэдхэд л инээмсгэлчихсэн, хүмүүстэй хамт явж байхдаа бодол дарагдаад өөр болчихдог юм билээ. Таньтай таарах тэр өдрийг тэр цагийг тэсэн ядан хүлээж тэр өдөр бусад өдрөөс эрт босч их л хичээнгүйлэн будаж шунхдаад л өөрийгөө их бэлдэнэ. Царайг чинь нэг харах ч юм уу, мэндлээд өнгөрхөөрөө тэр өдөржингөө жаргалтай болдогсон. Өөр охидууд таньтай хамаагүй харьцхад их уур хүрж хэхэ бас таны салсан ч гэсэн эхнэрт маш их атаарахсан. - Даан ч салчихсан... энэ үгийг сонсоод зүрх зогсох шиг л болсон (болохгүйг нь мэдсээр байж) баярлаж үхэх шахсан тэнэг байгаа биз. Та миний амьдралдаа харсан эрэгтэй хүмүүсээс тэс ондоо жинхэнэ жентэлман гэгч л байсан. Хичээл амрах болход урьд нь гуниглаж байгаагүйгээрээ гунигласаан. Таны ачаар миний зүрх урьд нь догдлож байгаагүйгээрээ догдлож,цохилож байгаагүйгээрээ хүчтэй цохилож, гуниглаж байгаагүйгээрээ гуниглаж, маш ихээр шунаглаж үзсэн. Хааяахан толгойд тэнэг бодлууд орж ирнэ дараа нь өөрөөсөө ичих шиг...Таны хоолой, уурлаж байгаа чинь, хоолоо идэж байгаа,инээж байгааг чинь хараад л баймаар, муу талыг чинь хайгаад хайгаад олдохгүй шүү. Таньтай өөр газар өөр нөхцөлд танилцсан бол эсвэл би арай эрт 1978,9 онд төрсөн бол ч гэж бодно их инээдтэй байгаа биз. Та үргэлж инээж байгаарай та ямар хөөрхөн хайр татам инээдэг гээч. Хэсэгхэн ч гэсэн миний бяцхан зүрхэнд гэрэл асааж сайхан дурсамж үлдээж өгсөнд баярлалаа. Мөн тэр хүн нь хэн нэгэн учир битүүлэг хүн биш таныг байсанд их баяртай байнаа. Таны надад үлдээсэн дурсамж бүхэн ариун, гэгээн. Тань шиг хүнтэй ахиж хэзээ ч таарахгүй биз дээ. Байх ч үгүй биз. Миний анхны хайрын захиа ингээд өндөрлөж байна. Би үргэлж таньтай холбоотой байнаа. Нөхөртөй болхоороо заавал эхлээд таньтай танилцуулж асуунаа. Та үргэлж миний хамгийн хайртай багш хэвээрээ байна. ХАЙРТАЙ,,,

No comments:

Post a Comment