ганцаардаад байна намайг чин сэтгэлээсээ хайрлах хэн нэгэн гарц ирэхыг удаан хүлээлээ хүслээ гэвч тэр хүн алга байна. ганцаардаж ханлаа одоо түүнээс зугтмаар байна түүнтэй хамт байхаас айж байна. хэн нь үл мэдэгдэх тэр хүнтэй гадуур зугаалж, хайрлалцаж, дуралмаар байна. мартагдашгүй сайхан дурсамжуудыг бүтээж борооноор гүйлдэж, будрах цастай шөнөөр гудамжны ёлтойх гэрэлны дор халуунаар үнсүүлмээр, түүний үнэрыг үнэртмээр, энгэрт нь тэврүүлээд л унтмаар, дуртай дуугаа хамт сонсоод бие биенээ ширтээд суумаар, жижэгхэн кафед халуун кофе ууж урт яриа өрнүүлээд гар гараасаа атгалцмаар... хөдөө салхинд гарч шөнжингөө тэнгэрийн ододыг харж хэвтмээр, жоохон хүүхдүүд шиг ноцолдож хөөцөлдөөд л, хэнд ч хэлдэггүй нандин дурсамжуудаа хуваалцаад л, парк дээр өдөржингөө тоглож амттан хувааж идээд нэг нэгнийгээ халамжлаа л ийм халуун дурлалтай учирмаар гэхдээ ийм сайхан зүйлстэй учираад л өнгөрнө зүгээр л энэ дурсамжуудыг бүтээмээр байна. Тэр хүн миний заяаны хань нөхөр болох хэрэггүй зүгээр л миний амьдралын нэгэн бяцхан гэгээн дурсамж болж үлдэнэ... энэ бүгдийг биелүүлж өгөх хүн минь хаана юу хийж явна вэ...? хэнийг нь мэдэхгүй ч одоо тэр хүнийг маш ихээр санаад байна бас гомдож байна.... хурдан ирээд тэр сайхан мэдрэмжийг надад бэлгэлээч би хүлээх дургүй...
No comments:
Post a Comment