анхны цас... тэнгэрээс зөөлөн зөөлөнөөр бүжих мэт бударна талст бүр нь төгс хэлбэртэй гялтагнан гялалзана бүх зүйлийг ариусгах мэт...
хайртай тэмдэглэл минь чамайгаа хөтлөлгүй яасан ч их удаав дээ их удсан биш ч миний хувьд их зүйл л болж өнгөрч дээ. сая ойрын хэдэн хоногт надад яасан хэцүү байваа хамгийн гол нь юу ч болоогүй байхад нь би өөрийгөө хямруулаад байх юмоо. Сая өөрийнхөө бичсэн зүйлийг уншаад сэтгэл сэргэж урам орлоо шүү. хүн хүнд өгдөг зөвөлгөөнүүдээ өөрөө биелүүлж чадвал хамгийн сайн гэдэг оргүй биш юмаа хүмүүст зөндөө зөвөлгөө өгдөгч өөрөө өөртөө хамгийн муу туслагч байх юм. би одоо бодоод байхад өөрийнхөө блог дээр дандаа сайхан сэтгэгдэлтэй хамгийн дэврүүн гэгээн үедээ л юм бичдэг юм байна хэхэ угаасаа хэцүү үедээ юм бичдэггүй нь ч болсын дараа нь уншхад үнхээр сайхан байна шүү. би сая өнгөрсөн баасан гаригт өөрийнхөө бяцхан мөрөөдөлыг биелүүллээ. би шивээстэй болохыг их хүсдэг байсан энэ удаад зориглоод хийлгэлээ маш туршлагтай чадвартай хүн дээр хийлгэсэн. хамгийн гоё нь миний шивээс энэ дэлхий дээр цор ганц бас хамгийн сонин нь хэр баргийн хүн олж хархааргүй. бас би өөрийнхөө хамгийн хайртай зүйлээ шивүүллээ. бас найзууд гэр бүлийнхэндээ хэнд ч хэлээгүй миний бяцхан нууц...ер нь бол миний сахиус гэж бодхоор шийдсэн намайг хэзээ ч орхихгүй үргэлж намайг хамгаална. хэзээ ч хайлахгүй цасан ширхэг...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment