Хорвоо гэдэг яасан гайхалтай юм бэ? бидний төсөөлөмгүй их гайхамшиг аз жаргал бидний яг хажууд байж байдаг юм байна бид л мэдэрдэггүй болохоос биш. Бидний сэтгэл хангалуун бус байдаг одоогийн амьдрал маань өөр нэг хүний зүүдэндээ л мөрөөддөг амьдрал байж болно гээд бодоод үз дээ... их сонин мэдрэмж байгаа биз. Миний хэзээ ч үгүй л биз дээ бүтэхгүй мөрөөдөл гэж боддог олон олон зүйл саяын хоёрхон хоногт болоод өнгөрлөө хамгийн гол нь тэр зүйлс зүгээр л миний яг хажууд байж ганцхан үг юмуу нэг хөдөлгөөн л хийхэд болох байж шүү дээ. Ингээд бодхоор хорвоо гэдэг хязгааргүй өгөөмөр бас муугаасаа илүү сайхан зүйл олон юм. Бүх зүйлийг үргэлж битгий хай. Бас өөрийгөө хүндэл хайрла өөртөө итгэ өөрийгөө үнлэж сур. Зөвхөн өөртөө зориулж цаг гаргаж ярильцаж ойлголц магадгүй чиний дотор байгаа хүн зарим үед их ганцаарддаг байх чамайг үргэлж бусадтай хамт байж бусдад таалагдахын тулд өөр хүн шиг зан гаргаж хүйтэн хөндий аашлахад чинь. Бас их яадардаг байх битгий өөрийгөө ганцаардуулж яадраагаарай.

No comments:

Post a Comment