Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж
Би тамхи татдаг
Санаашрал минь утаа болоод намайг орхиж байна гэж итгэж
Би тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
Би тамхи татдаг
Цаг хугацааг үнс болон үлддэгийг мартахгүйн тулд
Би тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
Би тамхи татдаг
Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж
Би тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
Би тамхи татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж
Би тамхи татдаг
энэ шүлэг маш их таалагдаад би хааяахан нэг тамхи татчихдаг зүгээр л маш их уур хүрсэн юмуу эсвэл маш их ганцаардсан үедээ л хүний нүднээс далд боломжтой бол гэхдээ энэ нь байнга тохиолддог зүйл биш болхоор би тамхичин биш... гэхдээ бас тамхичин. Би бас халуун шүршүүрт маш дараллтай усанд ороод дараа нь дүүрэн халуун устай ванн.д удаан гэгч нь хөгжим сонсоод лаа асаагаад хэвтэх бас усандаа толгойгоо оруулаад нүдээ нээх хэхэ бас уснаас гараад сайхан үнэртэй тос биендээ түрхээд хумсаа будах, спорт зааланд хөлсөө урстал гүйж дасгал хийх ийм зүйлийг хийх таалагддаг залуутайгаа үнсэлцэх, ширүүн бороонд шалба норох, сайхан хувцаслаад гадуур алхах энэ бүгд миний хийх хамгийн дуртай зүйл эдгээрээс би маш их таашаалыг мэдэрч эмэгтэй хүн болж төрсөндөө баяралдаг.
No comments:
Post a Comment