нөгөө л нэг


нөгөө л нэг сонгууль нөгөө л нэг цагаан сар нөгөө л нэг үнийн хөөрөгдөл... энэ яадаргаатай уур бухимдалтай, стересстэй нийгэм хүмүүсийн зан араншинг өөрчлөж хүн чанар эрүүл саруул ухаан хайр энэрэл гэх зүйлийг ямх ямхаар үгүй хийж байх шиг. Монголын ирээдүй болсон залуучууд буруу зүйлсыг харсан ч хараагүй мэт нүдээ аниад, мэдсэн ч мэдээгүй юм шиг хэлээ хазаад өнгөрөх нь хамгийн харамсалтай хоёр нүүртэй наанаа эд нар өөдгүй амьтад гэж хов ярьж суудаг авгай нар шиг чалчих боловч яг санаа зориг нэгдээд хийсэн зүйл нэгээхэн ч үгүй энэ л хамгийн том эмэгнэл юм. Угаасаа улс нийгэм, гэр бүл хаа газар ч болохгүй бүтэхгүй харанхуй зүйл үргэлж л байдаг байсаар ч байна хамгийн гол нь тэдгээр зүйлсыг болохгүй байна бүтэхгүй байна гээд дуугардаг өөрчилдөг хүмүүс байсаар ирсэн бидний өвөг дээдэс эмээ өвөө нар тэгсээр л ирсэн тэрний хүчинд бид одоо өөрсдийн гэсэн эрх чөлөөт бие даасан улстай, хэл язгуур, соёл урлаг, зан заншилтай нийгэмтэй мөн даяаршилтай хөл нийлүүлэн алхаж байна. Гэтэл яг одоогын байдлаар монголын ирээдүй өнөө үе бид хэтэрхий хулчгар өрөвдөлтөй байна. Жаргалтай газар хүн тогтддоггүй гэж бидэнд монгол улсаа хөгжүүлэх хангалттай боломж бололцоо байсаар байтал бид жаргалд биднийг хөтлөх тэр боломжыг үгүй болохыг хүлээгээд л суух мэт хүлээж суугаагаа мэдсээр байж юу ч хийхгүй...өнгөрсөнд алдаж яваагүй гэвэл худлаа хүн л болсон хойно алдаж онож явсан зүйл зөндөө л бий байх гэхдээ алдахаасаа онох нь илүү байсны хүчинд бид өдий зэрэгтэй эрх чөлөөгөө эдлээд алхаж яваа байх. хэдий алдаад алдаад одоогийнх шиг газар нутагаа сэндийчүүлээд өөрийн нутаг дээр харийнханд доромжлуулаад ирээдүй нь архинд живээд ингэж л яваагүй байх. Энэ алдаа маань одоо засяа гээд ч хэтэрхий оройтоод байна тиймүү? өвөг дээдсийн минь хамгийн ихээр эрхэмлэн нандигнаж, хайрлан хамгаалж ирсэн зүйл юу билээ? тэгхэд бид түүнийг одоо юу болгоод байгаа билээ... энд тэндээсээ нүхлэж овоолсон ширхэг өвсчгүй шороо юу? аль эсвэл хатаж хайраг болсон чулуу юу? магадгүй ой дүүрэн модний тайрдас, өвчиж алсан тарвага,чоно, бугын эвэр, баавгайн сарвуу... эмээ өвөө нарын минь төрж өсөж хүн болсон нутаг уул ус, халаглаад халаглаад барамгүй амьд гайхамшиг ид шидийн үлгэрт л гардаг болов уу гэмээр тэр үзэсгэлэн төгс эрүүл байгаль одоо даанч эргээд олдохгүй юм даа. би нөгөө л нэг зүйлийг бичиж сууна... магадгүй.. магадгүй биш энэ маягаараа байвал хэдэн жилийн дараа бид 2012онд эргээд очдогсон бол бид одоо уух ус, амьдрах агаартай болох боломж байж дээ гээд л нөгөө л нэг харамсалаа илэрхийлж халаглаж суух биз дээ. Үр хүүхдүүд ач зээ минь Монгол гэж тийм сайхан орон байлаа гэхэд итгэхгүй байх бид нар ч гэсэн өвөө эмээгийн ярьдаг ойн хажуугаар яваад гархад хамаг хувцас гутал улаан өнгөтөй болчихдог байсан хөл гэшгих газаргүй гүзээлзгэнэ ургадаг байсан гэхэд зүүд шиг л санагддаг биз дээ. Одоогийн нөгөө л нэг охид хөвгүүдыг хархад нэг л хэвэнд цутагчихсан юм шиг бүгд нүүрээ адилхан будаж адилхан хувцас өмсөнө сүүлдээ бүүр хүйсыг нь ч ялгахаа болилоо тэдний хувьд хэмнэлтэй хөгжим, эмэгтэйлэг царайтай гадаад залуу, хэн нэгэн одын өмсдөг брендын хувцас эдгээр нь л амьдралынхан утга учир хамгийн гол нь тэд өөрийгөө бусдаас өөр гэж боддог боловч дэлхий дээр яалангуяа солонгос, японд түүн шиг хүн хар мянгаараа байгаа. Бас хүнд тааруулж амьдрагчид элбэг өөртөө эвтээхэн биш ч байсан би энэ хувцасыг авчихвал сургууль дээр ямар харагдах бол хэдэн сар хоолны мөнгөгүй байх нь хамаагүй тэр цүнхыг л авчих юм бол машинтай болохын тулд юу хийхээс буцахгүй тэгүүл тэр намайг юу гэх бол ингүүл энэ яах бол тэгээд хэлчүүл хүмүүс шоолох болуу хэний төлөө амьдраад байна вэ бид?  Зарим нэг залуучууд боломж л олдвол гадагшаа зугтахыг бодно болж өгвөл иргэн нь болохыг л хүсдэг биз тэндээ юм сураад буцаад ирдэг Эх орон минь гээд эргээд ирэх хүн даан ч ховор аргагүй дээ эцэг эх нь өөрийгөө л бодож хар амиа хичээх нь чамд л хэрэгтэй төрийн төлөө огтоно боож үхнэ гэгч гэж зааж сургадаг юм чинь надад ч гэсэн тэгэж хэлдэг зайлуул үр хүүхдээ сайн яваасай гэсэн дээ биз дээ гэхдээ айл бүрийн хүүхэд тэгвэл энд хүн үлдэх үү? тэгээд ч тэд Монгол орон надаар дутна гэж үү надаас өөр Монголоо гэсэн сэтгэлтэй олон залуучууд байгаа гэдэг. Үгүй гэдийг нь мэдсээр байж өөрийгөө хуурдаг. Төр засагт бүгд буруугаа өгнө энэ чинь тэдний алдаа биш чиний л алдаа шүү дээ буруу хүнийг сонгож мэдэхгүй сонглоо гэхэд буруу хийсэн зүйлийг нь зогсоохгүй хариуцлага тооцдоггүй багш чинь өдөр бүр хичээлдээ хоцроход бүрт чинь зүгээр өнгөрөөгөөд байвал бид ухамсараараа хоцрохгүй ирнэ гэдэг юу л бол үүнтэй л адил ямар нэг зүйл хийх хэрэгтэй мэдсэн харсан хэрнээ бид жигшдэг муулдаг тэгээд? тэгээд өөр яадаг юм бэ? яадагчгүй л хамаг учир байна. Ядаж л 10н жилд мөнгө авдаг багшыгаа ар гэр нь сайн хүүхэдэд сайн хандаж дүнг нь засдаг багшыгаа сургуулынхаа захиргаанд очоод хэлчдэг зоригтой байх хэрэгтэй. Тэр хүүхдийг ойлгохгүй дарамталдаг захиргаатай бол бусад хүүхдүүд нь өмөөрч санаа нийлэн захиргаатайгаа хариуцлага тооцдог эцэг эх нь шудрага үнэны төлөө тэмцэхээс битгий ай шудрага зүйл ялдаг юм гээд хэлчихдэг тийм л нийгэмээс эрүүл саруул ухаантай иргэд бий болно биз дээ. Одоо сургууль дээр хэн нэгэн тэр багш дүнгээ мөнгөөр засдаг гээд хэлчихэд бусад хүүхдүүд нь хэн ч дууграхгүй... хэтэрхий аймшигтай эрх чөлөөт нийгэм. Ийм байдалд хүн эрх чөлөөтөйгөөр сэтгэхэд ч хэцүү. Надад түүхээсээ өөр бахархах юм ганц ч үгүй гэж үү. би тийм өрөвдөлтөй нийгэмдээ дасан зохицоод амьдарч буй өрөвдөлтөй арчаагүй иргэн хүн миний чадах зүйл даанч хомос юм даа өөрийнхөө хэмжээнд чармайлж байна...

No comments:

Post a Comment