бороо


тэр нэгэн бороотой зуны үдэш... гайхалтай энэ хайрын түүх эхлэж билээ. Би гэдэг хүн ганцаардал гуниглалдаа автаад л энэ дэлхий ертөнц дээр ганцаарахнаа үлдчихсэн мэт л гунигт амьдралаар амьдардаг түүндээ өөрөө бүүр дэндүү дасчихсан байж билээ тэгээд л хэзээд орхидоггүй үргэлж хажууд минь байж намайг тайвшируулдаг ганц зүйл минь болсон тамхиа асаагаад уртаа гэх чинь уушиглаад гарах утаанд нь жоохон ч гэсэн ганцаардал минь хамт гарах шиг болдогсон... тэгээд л тэр зуны дулаахан орой гадаа бороо зөөлнөөр шиврээд л байрныхаа хажуугийн цэцэрлэгын саравчинд ороод тамхиа сороод л сууж байв. Уртаар санаа алдаж байна уу аль эсвэл сэнгэнсэн тамхины утааг гаргаж байна уу гэлтэй л уушиглана бодолд автаад сууж байтал гэнэт - Хмм гэж хоолойгоо засах дуунаар цочин харвал нилээн өндөр туранхай царайлаг их өвөрмөц нүдэнд дулаахан төрхтөй залуу саравчны гадна миний хажуугийн сандалруу хараад толгой дохив би их зожиг хүн мөртлөө яагаад ч юм сууж болно гэсэн зөвшөөрөл өгөх мэт толгойгоо дохив тэр саравчинд орж ирж суугаад бас тамхи асаав бид 2 чив чимээгүй борооны шиврэх чимээг л сонсон сууцгаана. Зүгээр л тэр үед тэр маш их түшиг болж байгаа мэт санагдаад битгий босоод явчихаасай гэж дотроо чимээгүйхэн залбирлаа. Тэр тамхиа татаж дуусаад карманаасаа нэг шокладтай чихэр гаргаж ирсэнээ талыг нь хазаад талыг нь надад өгхөд би ердөөсөө ч сэжиглэсэнгүй чимээгүйхэн л аваад идчихэв тэр чихэрын орцонд нь яагаад ч юм аз жаргал нилээдгүй хэдэн граммаар орсон юм шиг санагдав. Чихэрний тухай бодоод сууж байтал
- Бороо сайхан тиймээ? гэж түүнийг хэлхэд яагаад ч юм буцаад л гуниглаж орхилоо
-Тиймээ сайхан энэ чимээ, энэ үнэр, энэ мэдрэмж хамгийн сайхан нь гэтэл
 - Бас их гунигтай тэ?
- Гунигтай энэ чимээ, энэ үнэр, энэ мэдрэмж хамгийн гунигтай...
- Мммммхм Оргил.. Мөнх-Оргил гэдийн. 25настай. ммм амьдралд хайртай. мммм бас чамтай найз болохыг хүсэхгүй байна. мммм тэгээл болоо.
- Бороонд дуртай, цасанд бүүр их дуртай, тамхинд дуртай, хөгжимд дуртай.... заза орлоо. Босоод явтал ард жоохон зайтай алхаад л яваад байлаа нэг аймшигтай бодол толгойд орж ирсэнээ ийм гайгүй залуу арай ч гэж бодоод л алхаад л байлаа орцны үүдээр ортол тэр эргээд л явчихав бага зэрэг хацар халуу оргилоо...4,5 хоног энэ маягаар өдөр ирэх тусам бид 2-н дунд хэрэглэгдэх үгсийн тоо ихсэж байв. Нэг өдөр нэг ширхэг чихэр аваад нөгөө газараа яагаад ч юм түүнийг гараад ирээсэй гэж бодоод л хүлээв тэр ирсэнгүй ээ би өөрийгөө шоолоод арга ч үгүй дээ уулзана гэж ярьсан ч биш юундаа хүлээвээ гэж бодоод өөрийгөө зэмлэнгүй шоолоод орлоо. маргааш орой очдог цагтаа очдог газараа очтол тэр нөгөө л сайхан үнэртэй усаа сэнгэнүүлэн бас дээрээс нь жоохон пиво үнэртүүлэн сууна би яг ард нь очиж зогсоод түүнийг харлаа ммм тамхи татаж байгаа нь цаанаа л нэг донжтой дэндүү гэмээр сайхан харагдав нимгэн уруулаараа шуналтай хүчтэй сороод эрүүгээ дээш өргөн зэвүүн хүйтэн гэмээр төрхөөр утаагаа гаргах нь цаанаа л гунигтай ганцаардмал яг л над шиг наанаа хичнээн хүчирхэг мэт харагдавч цаанаа өрөвдөлтөй сул дорой ганцаардалд хүчээ соруулчихсан мэт цаанаа л хэн нэгэн хүнийг үгүйлнэ... түүнийг чимээгүйхэн шуналтайгаар харж зогстол -Суухгүй юм уу? би ичих шиг болсон ч мэдэгдэхгүйг хичээн хажууд нь суугаад шүдэнзээ зурлаа... бас л чимээгүй бороо харин их чимээтэйгээр тэр өдрийнхөөс илүү орно. Надад -Май гээд пиво өгөв дотроо дургуй минь их хүрч намайг хэн гэж бодоод байгаа юм болоо гэж бодсон ч аваад юу гэж хэлэх вэ гэж бодхын зуур -Битгий буруугаар ойлгоорой зүгээр л өөр найз гэх хүмүүсийн хажууд биш чиний хажууд надад их тайван байсан зүгээр л нэг тийм өөр үнхээр амгалан байсан тэгээд л... чи яг надтай адилхан юм шиг харагдсан мэдрэгдсэн түүний шулуухан энэ яриа нь жоохон халсан байна даа гэж бодогдсон ч тэр үгс нь сайхан сонсогдож дотор онгойх шиг болж билээ. бас ч гэж эмэгтэй хүн гэсэндээ - Уухгүй ээ зүгээр л авсан тэгээд л болоо. -Заза...бассах инээмсэглэл. бас л чимээгүй гаднаа бид 2 юу ч дуугараагүй ч нэг л дулаахан мэдрэмж дотно түшигтэй... Ийм өдрүүд нэг хоёроор дууссангүй ээ. Аль хэдийн бие биенийгээ хараад баярлдаг нэг нэгэнрүүгээ тэмүүлдэг болчихсон өдөр утсаар яриад -өлсөөд байна хамт хоол идье тэхүү -өө Оргилоо би амжихгүй байх даа - Заза тэгүүл би ажилдаа орлоо - Чи хоолоо идчээд орооч -Орохгүй шдээ - Заза очлоо - Хэхэ хөөрхөн шд хаана идэх үү? иймэрхүү маягаар уулздаг болоод бас л зөндөө хугцаа өнгөрчээ. Яваад очхоор инээдээ бариж ядсан хүүхэд шиг бас их сансан үгүйлсэн харцаар цоо ширтэнэ би ч гэсэн түүний нүдрүү нь хараад л юун хоол гэмээр гэхдээ түүний хажууд хоол идсэн ч чихэр идсэн ч цай уусан ч хамгийн амттай хоолоо идчихээд... өнөөдөр ажилаа хиймээргүй байна зугааляа гээд л гараас угз татаад машинаа унаад парк орлоо хөтлөлцөж гүйгээд инээлдээд орилоод тоглоод амттан авч идээд өдөр бүр иймээр 1000-н жил болсон ч уйдхааргүй санагдаж аз жаргалдаа умбаж байлаа. Орой гэрт хүргэж ирээд нөгөө л саадандаа буу халж суусаар цаг нилээд орой болжээ. -За хоёулаа оръёо доо -Оргилоо -Айн - Уруул... эргээд хархад чинь чиний хэлдэгээр зүгээр зүгээр л үнсмээр санагдаад шүргэх мэт уруул дээр чинь зөөлөн үнсээд хажуугаар чинь гарах гэтэл гараас минь угз татан цээжиндээ наагаад үгээр хэлж болмооргүй тийм мэдрэмжийг надад бэлгэлсэн яг л миний мөрөөддөг сэрүүхэн цэвэрхэн зөөлөн цагаан үүлэн дээр хэвтэх түүнээс ч сайхан ариухан гэгээхэн тийм л мэдрэмжийг чи минь наддаа анх мэдрүүлсэн уруулаа сагасан ч нүдээ нээж чадахгүй байсан тэр үед нүдэнд дээр минь духан дээр минь үнсээд хайртай дэндүү их хайртай хэтэрхий их хайртай болхоороо чамдаа хүрч зүрхлэхгүй юм чи яагаад ийм сайхан хэрнээ яагаад заавал над шиг ийм хүнтэй би энэ байдлаараа чамайгаа үгүй хийж байна чи миний сэтгэл зүрхэнд үргэлж хамгийн түрүүнд хамгийн үнэ цэнэтэй нь байх болно гэхдээ би тэр эмэйгтэйг орхиж чадахгүй арчаагүй залуу шүү дээ... энэ удаад бороо биш бололтой...

No comments:

Post a Comment