анхны цас... тэнгэрээс зөөлөн зөөлөнөөр бүжих мэт бударна талст бүр нь төгс хэлбэртэй гялтагнан гялалзана бүх зүйлийг ариусгах мэт...
АСКУ
Бардам зан? тэр юу юм бэ? хэрвээ бардам зан гэж үгүй бол ямар сайхан бэ? эсвэл хэтэрхий үнэ цэнэгүй болчих байх л даа... гэхдээ би яг юу хийснээ яг яагаад юун дээр алдсанаасаа юунаас болоод тэр хүнийг үргээгээд явуулчихсанаа хэдэн мянган удаа бодоод олохгүй байна энэ байдал нь үнхээр зовиуртай хэцүү санагдаж байна. тэр хүнд хайртай болчихоогүй л байлтай. хэтэрхий хүчтэй шохоорхол гэдэг нь энэ юм болов уу? яаамаар ч юм бэ дээ. надаар зүгээр тоголсон юм уу гэтэл яавч тийм өчүүхэн зүйл хийх хүн биш байдаг. таарах ёсгүй л хүн байж дээ. блог минь чамайгаа их санаж дээ. өнөөдөрын энэ пост дээр л сүлийн удаа чамайг дурсяа даа тэгээд л бүүр амьдралаасаа арчаад хаячихяа. чамд ингэж аймшигтай хүчтэй татагдаж байгаан учир нь чи хэтэрхий бардам болхоор л тэр биз дээ? гэхдээ хамгийн их сэтгэлийг минь шаналгаж байгаа зүйл юу вэ гэхээр чиний наад бардам занг чинь буулгаж авах гоо үзэсгэлэн надад байхгүй юм гэж үү? миний юу дутуу болоод чи ингэж байгаан бэ? энэ байдал намайг өөртөө итгэлгүй хэн ч биш юм шиг сэтгэгдэл төрүүлээд байхын? тэгхээр нэг бодлын чамд маш их баярлах хэрэгтэй ч байж болохын учир нь удахгүй чамаас болж би өөртөө маш ихээр анхаарал тавьж өөрчлөгдөх байх гэдэгтээ маш итгэлтэй байгаа чамайг харамсуулахыг өөрийнхөө араас гүйлгэхыг ямар их хүсэж байнаа би урьд өмнө нь хэзээ ч ийм бачимдмаар бүгчим давчуу мэдрэмжыг авч байгаагүй. бодох бүрд л дотор халуу оргиж уур хүрээд нэг л зовиуртай хайртай ч байж магадгүй мэдрэмжээ л буруугаар ойлгоод байгаагаас... гэхдээ мэдэхгүй ээ өөрийгөө ердөө ч ойлгохоо болилоо. өөр хэн нэгэн хүн амьдралд минь гараад ирээсэй гэж бас маш их хүсэж байна чиний миний зүрхэн доторх байр суурийг бут нам цохитол тийм хүн гараад ирээч дээ. ер нь бурхан минь!!! та надад яагаад ийм хатуу хандаж байгаа юм бэ? би ч гэсэн залуу сайхан насан дээрээ гал халуунаар романтикаар сайхан үерхэж болзож үзмээр л байна шдээ энэ залуу насыг минь дэмий ганцааранг минь өнгрөөхөөр шийдээ юу та? яагаад би ямар бусад хүмүүс шиг муу санаалж хүнд муу юм хийж ариун биеэ бузарлаж үзсэн биш. харин ч над шиг сайн хүн байхгүй л байх шүү. гомдож байна өөдгүйн бэ. сонсож байгаа бол яаралтай арга хэмжээ авахгүй юу. миний тархи толгой зүрх сэтгэлээс тэр хүнийг гаргаад өг эсвэл тэр хүнийг надруу залгуулж өг гуйя гуйж байна чин сэтгэл зүрхнийхээ угаас таниас гуйж байна. би одоо ахиад нэг л удаа түүнрүү залгавал хэн ч биш болох гээд байна бүүр өөр өөртөө хог шаар шиг болох гээд байна. би тэр хүнтэй энэ зүйлийг эхлүүлэхгүй амлаж байна. тэгхээр энэ хүслийг минь биелүүлээд өгөөд дээ бурхан минь...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment