юу болоод өнгөрчихвөө


сайн уу хайрт блог минь :) бурхан минь саяын хэдэн сарын дотор надад юу болж өнгөрсөн гэээээч!!! аймшигтай, гайхалтай, муухай, сонирхолтой, сайхан зүйлс дэндүү их болсон. гэхдээ сүүлийн үр дүн нь үнхээр муухай байна яг одоо надад аймшигтай хэцүү байна. яагаад гэвэл өчигдөр тест авч үзхэд 2зураас гарсан би бүүр 4цаг орчим уйлсан надад аймар их хэцүү байсан гэхдээ одоо арай л гайгүй болж байна яагаад гэвэл найзуудад минь надаас өөр маш олон хүнд ийм зүйл тохиолддог гэдгийг бодолцож үзлээ л эхлээд үхмээр санагдаж байсан ч энэ нь амьдарлд байдаг зүйл юм байнаа үүнээс хэцүү зүйлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй тэвчээрэй ухаантай байх ёстой тиймүү? гэхдээ одоо болтол өөртөө итгэж чадахгүйнээ хүмүүст тийм сүрхий зөвөлгөө өгөөд үр хөндөлтөнд тэгэж их эмзлгэлдэг хэрнээ яагаад эцэс сүүлд нь өөрөө ийм байдалд орчихвоо одооноос эхлээд өөртөө итгэхээс айж байна. яагаад гэвэл хүнд өгдөг энгийн зөвөлгөөнүүдээ өөрөө дагаж мөрддөггүй заавал алдаж байж ухаарах ёстой байсан юм гэжүү? сая би 2 өгүүлбэр биччихээд буцаагаад устгачихлаа учир нь би энэ өгүүлбэрийг бичввэл ахиж ийшээ орж ирэхыг хүсэхгүй болох байх. гэхдээ би энэ алдаанаасаа маш том зүйлийг ухаарлаа. хүн дандаа сайхан юм бодоод сайн байлаа гээд ирээдүй нь сайхан байдаггүй юм байна. хэн айхтар амжиргаатай бодолтой санаатай байна тэр хүн л хождог юм байна. тэрнээс би хүн болгонд л сайн сайханыг хүсч хэн нэгэнийг гомдоож эвсэл муу муухай зүйл хийж явсан удаа байхгүй тийм байтал надад ингэж хандаж болно гэж үү? би олон янзын залуучуудтай янз бүр болоод яваагүй байхад яагаад намайг тийм муу хүнтэй учируулж байгаа юм бэ? над шиг ариухан хүн ховор энэ цагт намайг шийтгэж байгаа юм шиг бүх зүйл нь яагаад ийм муу байх ёстой юм бэ??? гомдож байна бурхан гэж байдаг бол энэ чинь шудрага биш байна мэдүү? хамаг юм тэр ажил хийсэнээс л болж байгаан нэг карокед зөөгч хийгээд тэрнээс болоод хичээлүүд дээрээ ч унаад ариун биеэ бузарлаад, анхных гэж нэг хөгийн арчаагүй новштой таараад дээрээс нь энэ ч юув дээ өөрийгөө үзэн ядаад үхлээ. гэхдээ надад энэ зүйл амьдралд минь дэндүү том сургамж боллоо гэвч алдахгүйгээр ухаарах сэргийлэх боломж надад зөндөө байсаар байтал заавал ингэж ухаарах ёстой байсан юм байлгүй дээ... одоо би өөрчлөгдсөн дандаа цагаан гэгээн байхаа больж надад хэн юу ямар зүйл ашигтай миний ирээдүйд юу хэрэгтэй яавал би сайн сайхан хангалуун элбэг дэлбэг бусдаас илүү байж чадна тэр зүйлрүү л тэмүүлж байх болно тэр хараал идсэн хайр сэтгэл бардам зан 2той байгаад яаж амжилтанд хүрэх юм бэ хэзээ ч хүрэхгүй л юм байна лээ. ямар ч байсан би амжилттай сайхан амьрана тэрний төлөө юу ч хийхэд бэлэн байна. зүгээр л би ер нь юутай ч бай яадаг ч бай сэтгэл хангалуун л амьдрана. хоосон байх эд хөрөнгөтөй байх нэр алдартай байх юутай байж гэмээ нь би сэтгэл хангалуун байна тэр зүйлтэй болохын төлөө бүгдийг хийнэ!!!

No comments:

Post a Comment