UPDATE


блогтоо оролгүй ямар ч их удсан юм дээ. нилээн хэдэн сар. яагаад гэвэл их завгүй болжээ хуучин шиг ээ шөнө нойр хүрэхгүй тарчилаад нэт-д хүмүүстэй харьлцаад л блогтоо элдэв зүйл бичээд видео үзэж уйлах зав зай гарахаа болижээ. сайхан ч байж дээ бодох санах зүйлгүй зөвхөн мэдрэмжээ дагаад л... одоо бүх зүйл их өөр болсон юу ч ууж чаддаггүй амархан согтоод найзууддаа эрхлэж суудаг охин одоо зөвхөн өөрийгөө аргалаад нилээн хэдэн пивоны ард өлхөн гардаг болж хэнтэй яаж харьцахуу хэн надад тус болж чадах уу? хэн надад ашигтайг амархан ялгаж салгаж чаддаг болж хайр дурлал гэхээсээ илүүтэй хэн надад ирээдүйд хань болж чадахуу намайг аваад явж чадахуу гэдгийг мэддэг болж гэхдээ энэ бүгдийг мэддэг болох тусам маш их ядарч байна. бүх зүйл төсөөлж байсанаас минь өчүүхэн санагдаж орчин тойронд минь байгаа бүгд өөдгүй шимэгч нар шиг санагдах юм. тэдний дунд байгаа би ч гэсэн өчүүхэн ч ялгаагүй гэхдээ цаг үеийнхэн өөрийнхөө доод үеийнхээс ч гэсэн их дутаж дулимаг явсан юм байна. хэтэрхий цагаанаар гэгээнээр сэтгэж байж. гэхдээ аз жаргалтай байхын тулд тэдэн шиг байх хэрэгтэй эсвэл??? тэглээ гээд нээг их буруу замаар будаа тээгээд яваад байгаа биш дээ аяыг нь аргалах үедээ аргалаад ингэж явж байгаад өөрийн гэсэн байр суурь гэр орон бүх зүйлтэй болчихсон байхад би аз жаргалтай сайхан амьдарч чадна гэхдээ тэр үед өөрөө ч мэдэлгүй өөрчлөгдчихсөн бусад шиг багтай болчихоогүй л байгаасай магадгүй тийм нэг өчүүхэн дүр эсгэгч болвол илүү зүйлд шунсаар л байх болно.гэхдээ би өөрийгөө мэдэлгүй яахав би тийм хүн биш шүү дээ. ийм сайхан өглөөг угталгүй их удаж дээ ганцаараа жөгжимөө тултал нь чангалаад ганцаараа эрх дураараа. амьдрал нь минь сайхан байжээ. одоо айлуудаар байгаа болхоор хэцүү юм байнөө. Нойно минь яваад сар болох гэж байна тэр хүн байхгүй үед амьдралаа төсөөлж үзээгүй ч яг тулаад ирэхээр амьдардаг л юм байна гэхдээ маш их шанлал ганцаардалтай. энэ блогтоо оролгүй хугцаан хичнээн  ч залуутай орооцолдов ганц ч сэтгэлд минь бүрэн дүүрэн нийцсэн хүн байхгүй бүгд маш бүүр зүгээр уучлаад өнгөрөх аргагүй маш том дутагдалуудтай. гайхмаар ч юм шиг надад яагаад ийм хүмүүс таараад байгаан бол гэхдээ салах бүрдээ би нэг зүйлийг ухаарч ойлгодог. эсвэл бурхан намайг хэтэрхий гэнэн байгаа болхоор албаар амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх гэж ийм хүмүүсийг явуулдаг байх. Өсөхөө- надад хайргүй, Өнөрөө-худалч, Хишгээ-арчаагүй, Ганзо-тэнэг, тэгээд л шалдар булдар хүмүүс... одоо надад хэн ч байхгүй гэхдээ эд нартай байсанаас хэн ч байхгүй байх хамгийн сайхан байна. би ч том охин болж дээ хүсэж байсан адал явдалуудтайгаа таараад л залуугаас болж уйлаад л инээгээд л сүүлдээ сэтгэл хөдлөл минь догдлол минь багсаж гэдгийг анзаарлаа гэхдээ зөвхөн эсрэг хүйстэн найз 2н тал дээр гэхдээ миний бяцхан өвөрмөц ертөнц яг хэвээрээ дуунууд минь үргэлж намайг догдолуулсаар. хэн нэгэн надад яг таг тохирох тэр хүнийг хүлээсээр л хайсаар... олох болно.

No comments:

Post a Comment