мөрөөдөлын залуу минь

чи ямар байхыг би үргэлж мэддэг байсан- чи бол - өндөр- өвөрмөц төрх-цэвэрч- сайхан үнэр- галзуу- солиотой-мэдрэл- зоригтой-шудрага-ухаалаг-үнэнч-т:эвчээртэй-секси-сайн үнсэлцдэг-шивээсэнд дуртай-мэдрэмжтэй-даруухан-тиймээ чи бол миний галзуу залуу байх болно

Санаж байна

Эрт дээр үед юм шиг л санагдаж байна. Тэр үедээ өөрийгөө  том болсон гэж боддог байсан ч яг үнэндээ жоохон хүүхэд байжээ. Сахилга баттай мөрөөтөмтгий гэнэн цайлган ухаалаг хүүхэд байж харин одоо бүүр жоохон болчихсон мэт л байна тэнэг бүтэлгүй дүрсгүй тамхичин архичин хүүхэд шиг тэнэг том хүн болоо юу даа... хуучин бүх дурсамжууд  минь хамгийн сайхан нь санаад байна цаг хугцааг 10н жилээр яадаж 5н жилээр буцаах юмсан бүх алдаагаа засмаар байна.Тэр хүитэй ганц ч удаа болов таарахгүй юм. нэг л удаа царайг нь харчихмаар байна санаад санаад л зүүдлээд зүүдлээд л бүүр сүүлдээ зүүдэнд минь  ирэхээ болилоо. зүгээр зүрх сэтгэл хов хоосон хөндий хоосон уйлмаар байвч шалтгаангүй шалтгаангүй болхоор нулмис нь гарахгүй нулмис гарахгүй болхоор сэтгэл бөглүү сэтгэл бөглүү болхоор харанхуй харанхуй байгаа учираас хоосон.... мэдэхгүй байна юуг хүсээд байгаагаа хэнийг санаад байгаагаа би өөрөө хэн болохыг бүх  зүйлс хоосон зүрх үү сэтгэл үү тархи уу чи хэн бэ? алинд нь захирагдаж удирдагдах ёстой юм бэ?

санаа алдсан шиг ээ...

Нас нэмж ухаан суужээ. Би ямар ч байсан амьдарч л байгаа юм байна. Би амьдарч байгаа болхоор алдаж байна алдаж байгаа болхоор сургамж авч сургамж авч байгаа болхоор ахиж алдахгүйг хичээж байна гэхдээ дараа нь бодоод байхад алдсандаа баярлах үе ч хүртэл гарч ирдэг л юм байна. Би яг юуг хүсэж мөрөөдөдгөө мэдэхгүй болхоор өөрийгөө дайчлахгүй байгаа юм болуу. би өөрийгөө хайрыг хүсдэг гэж бодож байлаа гэтэл намайг гэдэг сайхан залуу гараад ирхэд ганцаараа байхыг хүсэх юм. намайг үнхээр хүндэлдэг хөгжилтөй авяастай сайн хүн гарч ирээд байхад цааш нь түлхмээр санагдаад байна нөгөө үзэн яддаг ганцаардалдаа хэтэрхий дассан бололтой эмэгтэй хүн амархан дасдаг гэдэг энэ ганц бие эрх чөлөөт, хэнэггүй санаа амар амьдралдаа ямар их дасаав дээ хөөрхий хэхэ. өдөр бүр л шинэ зүйлийг ухаарч мэдэж алдаж инээж уйлж амьдарсаар нэг л мэдхэд өөрийгөө том болсон гэж боддог гэнэн цайлган арван хэдэн нас минь ард хоцорч дээ өөрийгөө хайрыг ойлгох болсон гэж боддог том хүн насанд хүрсэн шүү гэж хэрүүл хийх дуртай их зантай өөртөө итгэлтэй охин одоо үнхээр бүсгүй хүн болсон бололтой. Өөрчлөлт нь гэвэл зүгээр зүрх тэр үеийнх шигээ толгой манартал хүчтэй зохилохоо болиж, эрэгтэй хүнтэй харилцахдаа ичэж догдлохоо болиж, хүний өөдөөс хараад хэрэлдэж,танильцаж чададгүй даруухан байхаа болиж, санаа зовдог байсан юман дээрээ санаа зовхоо болиж зовдоггүй байсан юман дээрээ ичээд л өөр болжээ. одоо хэдэн жилийн дараа уншхад инээд хүрмээр л санагдах байх үгүй ч байж магадгүй ямар ч л байсан өөр болжээ.

би...

Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж
Би тамхи татдаг
Санаашрал минь утаа болоод намайг орхиж байна гэж итгэж
Би тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
Би тамхи татдаг
Цаг хугацааг үнс болон үлддэгийг мартахгүйн тулд
Би тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
Би тамхи татдаг
Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж
Би тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
Би тамхи татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж
Би тамхи татдаг